
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны “Цасны роман” өгүүллэгээр бүтсэн “Сартай уншлага” эвэнт ирэх бямба гарагт “Black box” театрт болно. Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлог юм.
Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай.
Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаа болж буй “Сартай уншлага”-даа Г.Аюурзаны “Цасны роман”-ыг онцолж сонгосон байна. Долоон хэлээр орчуулагдан дэлхийн уншигчдийн хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр утга зохиол судлаач шүүмжлэгч, “Гэгээн Муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд мэргэжлийн шүүмжээ хуваалцах юм.
Өгүүллэгийг “Black box” театрын жүжигчин М.Баярмагнай уншиж, Иелийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэсэн чадварлаг уран бүтээлч Э.Батмягмар альт хийл тоглож, уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Өөрийгөө сонс”, “Үүргүй шувуу” инстоляциа танилцуулна.
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь Нидерландад болсон Европын хамгийн том наадмын нэг болох “Todays Art”-д оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм.
Г.Аюурзаны “Сартай уншлага” ирэх бямба гарагт болно | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.