
Монголын мини сагсан бөмбөгийн холбооны U16 насны “Sprite cup” сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж байна.
Холбоо үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмцээнийхээ цар хүрээг тэлж, энэ жил хөвгүүдийн ангилалд 27, охидод 12 багийн нийт 500 гаруй тамирчны дунд өрсөлдөөн өрнөж буй.
Тэмцэний урьдчилсан шатны тоглолт Хан-Уул, ШУТИС гэсэн хоёр зааланд болжээ. Дөрөв хоногийн өмнө эхэлсэн энэ тэмцээний хагас шигшээд шалгарах баг өнөөдөр тодрох бөгөөд маргааш аваргаа шалгаруулах юм.
“Sprite cup” сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.