
Монголын үндэсний циркэд олон улсын циркчид жил бүр тоглогддог. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 23-наас ирэх дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж буй.
ОХУ, Итали, Япон, АНУ, Герман, Монгол зэрэг орны шилдгийн шилдэг жүжигчид илбэ болон морьтны гайхамшиг гэх мэт сонирхолтой, содон үзүүлбэрээр үзэгч олныг цэнгүүлж, циркийн гайхам ертөнцөөр аялуулж байна.
Олон улсын цирк өдөр бүр тоглогдож буй бөгөөд ажлын өдрүүдэд 19:00 цагт, амралтын өдрүүдэд 15:00, 19:00 цагт “АСА” циркийн манежнаа тоглож байна. Харин хаалтын тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд 15:00 цагт болно.
Олон улсын циркчид ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл тоглоно | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.