Шууд Chart

Олимпийн хошой аварга Лиззи Ярнхолд өвдөгний хагалгаанд оржээ

2018-03-29 08:43:29

Скэлэтон чарганы спортоор олимпийн хошой аварга болсон Лиззи Ярнхолд маш ховор тохиолдох удамшлын гажигийн улмаас өвдгөндөө мэс ажилбар хийлгэжээ. Энэ талаар Британий бобслей болон скэлэтон чарганы холбоо мэдэгдсэн байна.

Ярнхолд саяхан болж өнгөрсөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд түрүүлснээр аваргаа хамгаалж, олимпийн хошой аварга болсон Британий хамгийн анхны скэлэтон чарганы тамирчин болсон.

Тэрбээр энэхүү гажиг өвчинөө өнгөрөгч оны арваннэгдүгээр сард мэдсэн ч энэ удаагийн олимпийн наадмыг өнжихгүйн тулд мэс ажилбараа хойшлуулж, ийнхүү саяхан хагалгаанд оржээ.

Үүнийхээ дараа “Мэс ажилбар маш сайн боллоо. Саад болж байсан зүйлээ хэвийн болгосон минь тааламжтай байна. Гэртээ амраад, таяг тулаад явах их этгээд мэдрэмж өгөх юм. Гэхдээ ингэж удаан байхгүй гэдгээ л сайн мэдэж байна” гэв.

Өвдөгний гажиг гэдэг нь холбоос эдүүд болон шөрмөснүүд нарийсч, сунадаг аж. Олимпийн үеэр уг өвчлөлийн талаар тусгай мэргэжлийн эмч нартай зөвлөлдөж, улирлыг дуустал хүлээж болох эсэхийг ярилцсан бөгөөд эмч нар нь зөвшөөрсөн байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн хошой аварга Лиззи Ярнхолд өвдөгний хагалгаанд оржээ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
O [27.123.212.xxx] 2018-03-30 00:25
Mes zasal hiilgesen geldee,bumbug hagalaa yu?,hunii tuhai yarij baij,baliar yaria yumbe
Зочин [202.70.34.xxx] 2018-03-30 10:22
Medehgui zuilleeree baga medemhiir

Бидэнтэй нэгдээрэй