Шууд Chart

Ахмад тамирчин З.Нина Пусан, Чэжүд болсон тэмцээнээс алтан медаль хүртжээ

2018-03-29 09:19:29

БНСУ-ын Пусан, Чэжү хотод болсон Далайн эргийн 14 дэх удаагийн 50 км-ын аварга шалгаруулах хэт холын марафон гүйлтийн тэмцээнд ахмад тамирчин З.Нина нэг, залуу тамирчин Р.Эрдэнэ-Оргил хоёрдугаар байрыг эзэлжээ.

З.Нинагийн хувьд мастеруудын ангилалд өрсөлдсөн бөгөөд дараа нь Чежүд болсон 100 км-ын уралдаанд ч түрүүлжээ.

С.Өнөрбаяр дасгалжуулагчийн удирдлагад Д.Бадамхатан, Ж.Батцоож, З.Нина, Р.Эрдэнэ-Оргил нар бэлтгэл сургуулилт хийсэн байна.

Сонирхуулахад хэт холын марафоны тамирчид 50 км-с дээш зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог юм.

Мөн 2018 он гарсаар тамирчид олон улсын тэмцээнд оролцож өндөр амжилтыг үзүүлээд байна. Тодруулбал залуу тамирчин Д.Бадамхатан Rotary Hong Kong Ultra Marathon 50 km олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медалийг 03:49:52. цагийн амжилтыг үзүүлэн хүртсэн. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны тамирчид уралдсанаас Хятад, Кенийн тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэд болсон билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмад тамирчин З.Нина Пусан, Чэжүд болсон тэмцээнээс алтан медаль хүртжээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.72.245.xxx] 2018-03-29 14:39
mundag bn shu

Бидэнтэй нэгдээрэй