Шууд Chart

АНУ-ын циркийн багт 11 настай Монгол охин уригдан оролцдог

2018-03-29 09:47:58

Олон улсын циркчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын жүжигчдийг төлөөлөн нэгэн бяцхан Монгол охин багшийнхаа хамт урилгаар оролцон тоглож байна. Түүнийг Б.Марал гэдэг бөгөөд өдгөө 11 настай.

Ирэх дөрөвдүгээр сард өндөрлөх “Аса” циркт болж буй олон улсын циркийн үзүүлбэрт тэрбээр ийнхүү ур чадвараа гайхуулан оролцож байна.

Б.Марал АНУ-ын Лас Вегас хотын “Gilbert academy of creative arts” сургуулийн бага ангид сурч байгаа бөгөөд дөрвөн настайгаасаа уран нугаралтаар хичээллэж, дэлхийд алдартай “Нарны Цирк” /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болжээ.

2013 онд зургаан настайдаа анх Лас Вегасын алдарт “О” шоунаас зохион байгуулдаг "One drop" шоунд тогложээ. Харин 2017 онд  “Vegas international variety act festival"-ийн young stars төрөлд оролцоод алтан медаль хүртэж, "2017 viva fest young stars overall”-ийн аварга болсон байна. Мөн 2018 онд “Vegas international variety act festival” emerging artist төрөлд оролцож, хамгийн өндөр оноогоор аваргын цомыг хүртжээ. Энэ төрөлд дандаа томчуудтай өрсөлдөж, уг шагналын эзэн болсон байна.

Түүнчлэн “Little big shots” шоунд урилгаар, “America’s got talent”-т оролцож байсан авьяаслаг охин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын циркийн багт 11 настай Монгол охин уригдан оролцдог   
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй