Шууд Chart

“Шөнийн бороо” дуу уламжлагдан эгшиглэсээр байна

2018-03-29 11:28:19

“Шөний бороо” дууны үгийн агуулгыг тун нарийн тооцож урласан, айхтар далд утгатай дуу гэдэг. Цаг хугацааны явцад ард түмэн энэ дууг “ардын дуу” болгосон. Ард түмэн хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй цаг үед, тэр үеийн хориотой хүүрнэлийг бороогоор илэрхийлэн шүлэглэсэн нь энэ дууны хамгийн эрхэм гоо зүй юм.

“Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ. Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна.

Шөнийн бороо дууг хамгийн анх дуучин Г.Зориг дуулж олон түмэнд хүргэсэн. Дараа нь Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам дуулсан.

Ийнхүү 60 жилийн өмнө залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин эгшиглүүлсэн юм.

Үгний утгыг нь өнгөцхөн биш ухаж ойлгоорой. Борооны тухай өгүүлэх дуу юм шиг атлаа хүний амьдралын хамгийн нандин эрхэм зүйлийг энгийн бороогоор илэрхийлж байгаа нь энэхүү дууны гоо зүй оршино.

Шөнийн бороо

Үг: Д.Намдаг
Ая: С.Бүтэд

Шөнийн орсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэн цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв


Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн шиврэв зүрхний гүнээ
Сэтгэлдээн шингэтэл магтав чамайг
Сэлэн цохилов миний судас


Гүн харанхуйд хулжсан нойр
Хол ойрыг хэсүүчлэн давхив
Хайр дурлалын халуун илч минь
Чиний амьсгалд хэрэв үү үгүй юу

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шөнийн бороо” дуу уламжлагдан эгшиглэсээр байна  
Үзсэн: 7389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-01 20:23
Зоригийн дараа Сосорбарам дэмий л дуулж дээ. Арай л байна
Зочин [127.0.0.xxx] 2019-06-24 22:21
1990 оноос өмнөх дуунууд бол хүний сэтгэл хүрсэн,дуучид нь чин сэтгэлээсээ дуулдаг байсан / тэд өөрийнхөө хоолойгоор одоо ч дуугаа дуулсаар байгаа учир амьд сэрүүн гэж боддог/ ер нь их энергитэй алтан үеийн дуучид, одоо үеийн дуучид хоёрын дунд асар их ялгаа бий 1990 оноос хойш зохиогдсон дуунууд бол зах зээлд шилжиж, шилжсэн холбогдуулан одоо үеийн дуучид алтан үеийнхний дууг сэргээж дуулсан хэдий ч хүний сэтгэлд хүрдэггүй юм билээ яагаад гэвэл ямарч энергигүй дуулдаг учраас тэр
Зочин [202.179.30.xxx] 2018-03-30 12:28
Миний нандин ,Үлэмжийн гоо дуу гайхалтай амжилт хүсье.Сайхан зохиосон дуу байна билээ.
Зочин [202.179.24.xxx] 2018-03-30 12:04
Дэлгэрцогт сайн менежменттэй залуу. Их хол явна аа
Зочин [202.179.24.xxx] 2018-03-30 11:52
Дэлгэрцогт "Миний нандин" дуунд их дуртай. Гэхдээ энэ дууг бас их гоё дуулсан
Зочин [202.179.24.xxx] 2018-03-30 11:51
Г. Дэлгэрцогт их гоё дуулсан. Эвлэгхэн, уянгалаг
Batnasan [66.181.183.xxx] 2018-03-29 13:45
Delgertsogt duuchin goe duulsan svv

Бидэнтэй нэгдээрэй