
Говьсүмбэр аймгийн Баянталд энэ сарын 18-нд “Дүнжингаравын хурд-2018” хаврын төвийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ. Харамсалтай нь уг уралдаан зохион байгуулалт муутай болж шөнө дөл хүртэл үргэлжлүүлсний улмаас олон хүүхэд бэртэж гэмтсэн.
Тиймээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины уралдааныг хориглох саналыг Засгийн газарт өргөн барьсан юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг саналыг авч хэлэлцээд “Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг зургадугаар сарын 1 хүртэл хориглох” шийдвэр гаргажээ.
Ээлжит хуралдааны үеэр хууль бус уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохыг Шадар сайдад даалгасан байна.
Зургадугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглолоо | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.