
Монголын мини сагсан бөмбөгийн холбооны U16 насны “Sprite cup” сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болж байна.
Холбоо үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмцээнийхээ цар хүрээг тэлж, энэ жил хөвгүүдийн ангилалд 27, охидод 12 багийн нийт 500 гаруй тамирчны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэмцэний урьдчилсан шатны тоглолт Хан-Уул, ШУТИС гэсэн хоёр зааланд болжээ.
Тав хоногийн өмнө эхэлсэн уг тэмцээний хагас шигшээд шалгарах баг өчигдөр тодорсон бөгөөд өнөөдөр аваргаа шалгаруулна.
“Sprite cup” сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.