Шууд Chart

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид сагсан бөмбөгөөр өрсөлдөв

2018-03-30 10:17:26

“Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-т хамрагдаж байгаа сурагчид сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 оноос Багш сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Шарын гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд хэрэгжүүлсэн.

Энэхүү ажлын үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны чанарын үнэлгээгээр Шарын гол сумын хоёрдугаар сургууль аймагтаа дөрөвдүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн билээ.

Харин энэ онд Дархан сумын нэгдүгээр сургууль, Хонгор сумын 11,14 дүгээр сургууль, Орхон сумын наймдугаар сургуулийн багш, сурагчын дунд “Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн энэ сарын 3-наас хэрэгжүүлж эхлээд байна.

Гуравдугаар сарын 28-нд дөрвөн сургуулийн 65 багш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бол өчигдөр төгсөх ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээнээр өрсөлдөж байна.

Тэмцээнд дөрвөн сургуулийн эрэгтэй, эмэгтэй найман багийн 64 сурагч оролцов. 

Тус хөтөлбөрийн хүрээнд 13 удаагийн сургалтад дөрвөн сургуулийн 65 багш, төгсөх ангийн 141 сурагчид хамрагджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид сагсан бөмбөгөөр өрсөлдөв  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй