Шууд Chart

“Өндөр гэгээн дуулалт” жүжиг “Гэгээн муза”-д өрсөлдөнө

2018-03-30 11:14:39

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ламжавын Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрынхаа 60 жилийн ойд зориулж, “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн тайзны бүтээл болгосон. Мөн иэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-тай хамтран ажилласан юм.
Тэгвэл тус уран бүтээл “Гэгээн муза-14” театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах олон улсын наадамд оролцох юм байна.
• Шилдэг найруулагч номинацад –Төрийн соёрхолт Н.Наранбаатар
• Шилдэг тайзны зураач номинацад СТА Т.Ганхуяг
• Шилдэг хөгжийн зохиолч номинацад УГЗ Т.Сэр-Од
• Шилдэг эрэгтэй гол дүр номинацад Жүжигчин Ч.Лхагвадорж
• Шилдэг эрэгтэй туслах дүр номинацад Жүжигчин СТА Б.Сандуйжав
• Шилдэг эмэгтэй туслах дүр номинацад Б.Ариунзаяа нар өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Өндөр гэгээн дуулалт” жүжиг “Гэгээн муза”-д өрсөлдөнө   
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй