Шууд Chart

Монголын “The MongolZ” баг цааш өрсөлдөхөөр шалгарч үлдэв

2018-03-30 11:52:37

Азид хүрээгээ тэлсэн "ESL Proleague" Ази болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “The MongolZ” баг авч чадлаа.

Хятадын бүсийн сонгон шалгаруулалт нэрийн дор зохион байгуулагдсан урьдчилсан шатанд БНСУ-ын “MVP.PK”, Монголын “The MongolZ” баг дараалан ялалт байгуулсан учир цааш өрсөлдөхөөр шалгарч үлдэв. 

Манай улсын багийн хувьд 23 дараалсан хар цувралынхаа дараагаар бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 20-22-нд Австралийн Сидней хотод Ази болон далайн орнуудын шилдэг багуудтай өрсөлдөнө.

Тус тэмцээнд тэргүүлж чадвал ESL Proleague-ын эцсийн шатанд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авна.

Багийн бүрэлдэхүүн:

MaaRaa
ncl
Tsogoo
Temka4wow
hang4u

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын “The MongolZ” баг цааш өрсөлдөхөөр шалгарч үлдэв  
Үзсэн: 1426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй