Шууд Chart

Монголын эмэгтэй даамчид дэлхийд есдүгээрт эрэмблэгджээ

2018-04-02 09:16:52

Дэлхийн даамын холбоо шинэчилсэн чансаагаа өчигдөр гаргав. Эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432 оноо, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор даамчдаа тэргүүллээ.

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигджээ. 

U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар 15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар 33-т тус тус жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14, эмэгтэй ангилалд есдүгээрт тус тус эрэмбэлэгджээ.

FMJD-гийн чансаанд манай улсаас долоон их мастер, нэг олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын эмэгтэй даамчид дэлхийд есдүгээрт эрэмблэгджээ  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Daam [202.9.43.xxx] 2018-04-02 12:31
Sain bn mongolian daamchid

Бидэнтэй нэгдээрэй