
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд боллоо.
Олон иргэн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн уриа лоозон барьж алхсан бөгөөд тэдний дунд “Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар байсан юм.
Мөн Монгол Улсын харцага О.Хангай ч байр сууриа илэрхийлж байгаа харагдав.
Тэд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү жагсаалд иргэдээс гадна урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж, нэгдсан юм.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд ойролцоогоор 30 мянган гаруй иргэн оролцжээ.
“Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.