
Адуу судлаач, доктор Г.Төмөрхадууртай холбогдож адууны стандартыг сэрвээний өндрөөр тогтоож болох эсэх талаар ямар бодолтойг нь тодруулав.
Тэрбээр “Стандарт гэдэг үг нь тогтмол чанарыг илэрхийлдэг. Хэрэв тэр нь хувьсамтгай байвал стандарт гэж үзэх ёсгүй. Нөгөө талаас стандартыг баталдаг журам гэж байна. Хэн дуртай хүн гүйж очоод стандарт батлуулаад байвал улс орны тусгаар тогтнолд ч аюултай.
Нөгөө талаас стандартаар батлагдаж байгаа объектоосоо хамаарч стандарт батлуулах арга, журам ч өөр байх ёстой. Гэтэл мэргэжлийн ямар ч байгууллагын оролцоогүйгээр стандартын байгууллага гээч юм Монгол адууны стандартыг сэрвээний өндрөөр хэмжиж тогтоосон дэлхийд байхгүй тэнэг жишиг манайд бий болсон. Жишээлбэл, өндөр намаар хэмжих юм бол Өндөр Гонгор Монгол хүн биш үү, М.Даваажаргал Монгол хүн мөн үү гээд асуулт гарна биз дээ. Тиймээс Монгол адууны стандартыг сэрвээний өндрөөр тогтоож болохгүй. Би үүний эсрэг 10 жил тэмцэж ирлээ” хэмээн байр сууриа нэлээн бухимдангуй илэрхийлэв.
Г.Төмөрхадуу: Адууны стандартыг сэрвээний өндрөөр тогтоож болохгүй | ||
Үзсэн: 1863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.