
“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.
Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авах аж. Дээрх мэдээллийг www.masm.gov.mnвэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” холбоосоор орж мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна.
Иймд стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлийн стандартыг шинэчилнэ | ||
Үзсэн: 1944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.