Шууд Chart

Мишээл экспо, Хүннү молл, Гэгээнтэн цогцолборын аюулгүй байдлыг шалгалаа

2018-04-11 09:52:48

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалт үргэлжилж байна.

Шалгалтын ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 09-өөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ыг хүртэл хугацаанд Мишээл экспо, Хүннү молл, Гэгээнтэн, Оюуны ундраа групп ХХК-ийн Зайсан хийц, Тайм Скүэр зэрэг худалдааны төвүүдийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуй нэгж байгууллагыг 2.000.000, 1 иргэнийг 100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мишээл экспо, Хүннү молл, Гэгээнтэн цогцолборын аюулгүй байдлыг шалгалаа  
Үзсэн: 2721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй