
Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 оны 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа.
Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрх манай улсад ирлээ.
Математикийн 2025 оны олон улсын 66 дугаар олимпиад Австрали улсын Саншайн хотод болох бөгөөд Монгол Улсын баг 7 дугаар сарын 13-нд тус улсыг зорилоо.
Манай баг дэлхийн 30 орон оролцсон БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан International Mathematics Summer Camp-IMSC-III (Олон Улсын Математикийн Зуны III дугуйлан)-д хамрагдаж бэлтгэлээ базааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.
"International Mathematics Summer Camp-IMSC-III"-д Монголын багийн сурагч А.Ивээл (11-р сургууль) алтан медаль, С.Манлай (Сант), Б.Тэнүүнсайхан (Шинэ үе) нар мөнгөн медаль, Б.Төвшиндалай (11-р сургууль), Д.Хүслэн (Сант), Б.Бэлгүтэй (11-р сургууль) нар хүрэл медаль авч багаараа 5 дугаар байрт шалгарчээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна | ||
Үзсэн: 222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.