Шууд Chart

Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээнэ

2018-04-12 12:24:54

Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай дуучин Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийдэг билээ. Энэ жил ч мөн эл өдөр тоглолтоо хийх гэж байна.

1995 оны дөрөвдүгээр сарын 21, 22-нд УДБЭТ-т анх тавигдаж байсан "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо “Saraa's Music Production” нэртэйгээр 23 жилийн дараа дахин сэргээн үзэгчиддээ толилуулах гэж байна.

Тоглолт “Corporate Convention Centre”-т болох бөгөөд 22 дуу, хоёр хэсгээс бүрдэнэ.

1995 онд "Инээмтгий хүн" тоглолтыг On'n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаа “Skin Entertainment” хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцох аж.

Түүнчлэн “Skin Entertainment” "Инээмтгий хүн" дууны 1995 оны эх хувилбарт зориулан 23 жилийн дараа анх удаа албан ёсны клип бүтээж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болгох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээнэ  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй