
Тайланд Улсын Чанмай хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсын тамирчин, зургаан настай М.Ялгуун алтан медаль хүртжээ. Тэрбээр тэмцээний рапид болон стандарт төрөлд алтан медаль хүртсэн байна. Мөн блиц төрөлд мөнгөн медаль зүүв.
Энэхүү тэмцээнд Ази тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан байна. Монгол Улсаас өсвөрийн улсын аварга Ховд аймгийн тамирчин М.Ялгуун, “Хос мастер” академийн тамирчин Н.Цэндмаа, Сэлэнгэ аймаг “Таванхан” клубын тамирчин Б.Содбаатар, Т.Түвшинтулга, “Оюун” клубын шатарчин О.Энхжин, О.Мөнхжин нар оролцсон юм.
Тэмцээний Рапид болон блиц төрөлд Монголын тамирчид дараах амжилтыг гаргав.
Рапид төрөл:
- G6 М.Ялгуун Алтан медаль (Ховд аймаг)
2. U6 Т.Түвшинтулга Aлтан медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
3. U6 Б.Содбаатар Мөнгөн медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
4. G6 O.Мөнхжин Хүрэл медаль (Оюун клуб)
5. G16 ДШХ-ны ДМ T.Номиндалай Мөнгөн медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб),
6. G10 Г.Энх-Уянга Хүрэл медаль (БНД Төр Монгол клуб)
7. Багийн Мөнгөн медаль U8 Г.Энх-Уянга, Д.Цэлмүүн, Б.Энэрэл
Шагналт байранд
- G6 O.Энхжин (Оюун клуб)
• G6 Н.Цэндмаа (Хос мастер академи)
• U10 Б.Ананд (1-р сургууль)
• U8 ДШХ-ны ДМЭ Д.Цэлмүүн (Сэлэнгэ аймаг Таванхан клуб),
• U8 ДШХ-ны ДМ Б.Ерөөлтэй
• U14 Н.Цогзолмаа (Хос мастер академи )
Блиц төрөл:
- G6 М.Ялгуун Мөнгөн медаль (Ховд аймаг)
2. U6 Т.Түвшинтулга Aлтан медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
3. U6 Б.Содбаатар Хүрэл медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
4. G6 O.Энхжин Хүрэл медаль (Оюун клуб)
5. U8 Г.Зэв Мөнгөн медаль (БНД Төр Монгол хөгжлийн төв )
Шагналт байранд
- G6 O.Мөнхжин (Оюун клуб)
• G6 Н.Цэндмаа (Хос мастер академи)
• G8 Т.Хүслэнбаяр (Хос мастер академи)
• G16 Т.Хүслэн (Дорнод аймаг)
• U10 Б.Ананд (1-р сургууль)
• G14 Н.Цогзолмаа (Хос мастер академи)



Монгол Улсын тамирчин, зургаан настай М.Ялгуун Ази тивийн аварга болов | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.