Шууд Chart

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2018-04-12 13:26:34

Говь-Алтай аймгийн нийт хүн амын 37,5 хувийг залуучууд эзэлдэг.  Хүн амын бүлгээр авч үзвэл залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Энэ ч утгаараа залуучууд орон нутгийн төдийгүй улс орны  хамгийн том баялаг тул тэднийг бүх талаар хөгжүүлэх тал дээр орон нутаг анхаарч байна.

Загвар төвөөр дамжуулан ажил хайж буй залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулж залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт дөрвөн долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно хэмээн үзэж байгаа юм байна.

Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх гэнэ.  

Загвар төвийн зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд хамрагдана. Одоогийн байдлаар тус загвар төвийг Ховд, Завхан, Өмнөговь аймагт байгуулж, туршилтын үйл ажиллагааг эхлүүлжээ.  

Энэхүү үйл ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “GFA Консалтинг” группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зүгээс  нийт 26 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулжээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загварын төвтэй болсноор залуусын өмнө тулгамдсан асуудлуудыг орон нутагтаа шийдэх гарцыг олох, төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болоод орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдахаас гадна өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх бүхий л боломжуудаар хангагдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй