Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-04-13 09:40:14

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “АТГ-аар аймаар зүйл хийлгээд байгаа юм биш үү”, “Хөх нуур хөөрхий болох вий”, “Б.Нацагдорж: Хатуу үгээр ташуурдуулаад боссон үе зөндөө бий”, “Нэг хотхонд архи худалдаж, үйлчилдэг 15 газар байна” зэрэг мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оноос 45 хувиар өсч, 500 гаруй тэрбум төгрөг болжээ”, “Д.Хятадын зээл тусламж Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ”, “Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийе”, “Д.Дэрмээ: “Чоно” сэрж байна” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Америкийн элчин сайдын 2009 оны захиа ба Оюутолгойн гэрээ”, “Ж.Хишигдэлгэр: Эгчийнхээ дуунд уярсаар урлагт хайртай болсон”, “М.Ганхүү: ШШГЕГ-т ажиллахад амаргүй байсан ч олон зүйл санаачилж, хэрэгжүүлсэн” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Эдийн засгийг хөтлөх гурван зөвлөмж”, “Д.Нямдаваа: Мал бүхий иргэдэд сугалааны журмаар газар олгоно”, “Партизанд тулгарсан асуудал”, “Ц.Магалжав: Бөхчүүдээ, мөнгөтэй хүний ятгалгад битгий ороорой” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.

“Өглөөний сонин”-оос “Үдийн цай тоглоом биш”, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг баталлаа”, “М.Тэгшбаяр: Монголчуудын бичиг соёлын боловсрол олж авах тогтолцоо нь сүм хийд байсан” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй