
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь өнөөдөр үдлээ. Монгол хүн бүхэн эмгэнэн гашуудаж, их аваргаа дурсан төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд залах юм.
Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн юм.
Б.Бат-Эрдэнэ 'Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо' гэв.
Эрхэм аваргаа үдэхээр Монголчууд олноор хүрэлцэн иржээ. Тэнгэр хангай ч хүртэл гашуудаж, хур цасаа бударгаж буй бизээ.
Монголын ард түмэн торгон дэвжээг хурцалж явсан алдарт аваргынхаа омог ааг, хүч бяр, ааль аашийг домог мэт ярьж, үргэлжид дурсах өдрүүд бидэнд үлдлээ. Ж.Мөнхбат аварга эцсийн амьсгалаа хураах хүртлээ Монгол бөхийн тэргүүн магнай байсан юм.







Тэнгэр хангай хүртэл аугаа их аваргаа сүүлчийн замд нь үдэхдээ гашуудан “уйлж” буй бизээ | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.