Шууд Chart

М.Даваажаргал: Үнэн шударгаар барилдаж явсан “Хоёр Мөнх”-ийн үе түүх болон үлдлээ

2018-04-13 10:51:36

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал аавыгаа сүүлчийн замд нь үдэж ажиллагааны үеэр дархан аварга Х.Баянмөнхөд хандан дараах үг хэлэв.

"Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг их аварга Х. Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” XX зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон, ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Төрийн наадамд бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн “Хоёр Мөнх”-ийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт нас, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал: Үнэн шударгаар барилдаж явсан “Хоёр Мөнх”-ийн үе түүх болон үлдлээ  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй