Шууд Chart

Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг 2000 гаруй хүн угтан авчээ

2018-04-13 13:07:43

UFC буюу үнэмлэхүй тулааны төрлийн аварга шалгаруулах тэмцээний аварга цол хүртсэн Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала хотод хүрэлцэн ирэхэд нь 2000 гаруй хүн угтан авчээ.

Тулаанчийн ойр дотныхон, найз нөхөд, танилууд нь төдийгүй Дагестаны янз бүрийн хот, дүүргээс ирсэн түүний хөгжөөн дэмжигчид, түүнчлэн тус улсын сайд нар, орон нутгийн захирагчид, алдартай тамирчид зэрэг олон хүн Х.Нурмагомедовыг угтахаар Махачкала хотын онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр "Та бүхний болон бид бүхний хүсч байсан зүйл тохиолоо. Та бүхэнд талархаж байна. Бид та бүхнийгээ хөөдөхгүйг хичээх болно” хэмээж  хуран цугласан, өөрийг нь дэмждэг бүх хүнд талархлаа илэрхийлсэн байна.

Өдгөө 29 настай тамирчин ОХУ-ын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Дагестан улсад төржээ.

Тэрбээр энэ сарын 7-8-нд Нью-Йорк хотод болсон “UFC 223” тэмцээнд Америкийн тамирчин Эл Яквантаг ялж, “UFC” түүхэн дэх дагестан гаралтай анхны аварга болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг 2000 гаруй хүн угтан авчээ  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй