
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Галбын говийн “эзэн”-ийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бүсгүй”, “Гэр бүл доторх хүйсийн дарангуйлал”, “Ц.Өлзийтогтох: Хулгайн бүлэглэлийн эрх ашгийг ханддөг учраас “Биокомбинат”-ыг шинэчилдэггүй”, “Аварга улам ахина”, “Залуу бөхчүүд цахиур хагаллаа” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Монголын анхны хурандаа гэр бүлд зочиллоо”, “Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой”, “МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: Ойлголцохгүй байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад дахин асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Өөрийн өвөрмөц дэгтэй бүжиг дэглээч”, “Э.Цог-Эрдэнэ: Хиймэл оюун ухаан бүхий анхны программыг бичиж дуусгалаа”, “Халхын сайхан Юндэн А.Цэрэндэндэв” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Х.Булгантуяа: Хүүхдүүд боловсрол, эрүүл мэндээрээ хохирчихсон байхад өрийн тоо тэг байсан ч эдийн засагт хортой”, “Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц.Цогзолмаа сайдын “хатуу” шийдвэрт талархъя”, “УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зоджээ”, “20 жилийн маргаан, хоёр цагийн үймээн” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “Рио Тинто бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн холбогдогч уу гэдэгт АТГ хариу өгнө”, “АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар хэний нөмөрт байдаг вэ”, “” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.