
УДБЭТ-ын тайзнаа өчигдөр Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет тоглогдов.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг балет анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт тавигдаж байжээ. Монголын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байсан түүхтэй.
“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг шимтэн үздэг үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл нь болсон юм.
Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одетаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.
Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.
Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийг жинхэнэ төгс болгодог 32 эргэлт бол бүжигчнээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орон бүрийн шилдэг балетчид энэ дүрд тоглосон юм.
Монгол улсын анхны Одетта-Одиллиягийн дүрд ХХ зууны манлай балетчин, ардын жүжигчин Ю.Оюун тоглож үзэгчид мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авч байв.
Анир чимээгүй ... | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.