
Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагааг өнгөрсөн бямба гарагаас түр хугацаагаар зогсоож, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Тодрулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Ингэснээр өчигдөр болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулсан юм.
Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.