
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмчийн газар, Увс аймгийн ЗДТГ, Монголын чацарганы Увс аймаг дахь салбар зөвлөл хамтран “Газарзүйн заалтыг дэмжих, сурталчлах сургалт”-ыг зохион байгууллаа.
Сургалтаар “Увсын чацарганы газарзүйн заалтын зөвлөл” байгуулах, “Чацаргана”-ыг газарзүйн заалтад бүртгүүлэхийн ач холбогдолыг хэлэлцлээ. Энэүү заалтад бүртгүүлснээр чацаргана тариалж буй иргэд байгууллагуудын оюуны өмч хамгаалагдах юм. Өөрөөр хэлбэл оюуны өмчид бүртгүүлснээр тухайн нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэд байгууллагууд бизнесээ хамтарч хийх, менежментээ нэгтгэх, цаашлаад газарзүйн заалтын стандартыг боловсронгуй болгох ач холбогдолтой аж.
Чацаргана тариалдаг иргэдийн оюуны өмч хамгаалагдана | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.