Шууд Chart

Төв аймгийн аварга шалгаруулах шагайн тэмцээн болов

2018-04-18 09:55:08

Төв аймгийн Зуунмод сумын спортын ордонд аймгийн аварга шалгаруулах шагайн тэмцээн боллоо.  Уг тэмцээнд 14 сумын 30 багийн 300 гаруй  тамирчид оролцов.

Өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 14 сумын өсвөрийн дөрөв, насанд хүрэгчдийн 26 багийн харваачид цэц мэргэнээ сорьсон юм.    

Тэмцээний үеэр Бүрэн сумын харваач, Л.Ихбаяр, Өндөрширээт сумын харваач, Д.Баасансүх, Заамар сумын харваач, Ж.Чинзориг, нарт Аймгийн гоц мэргэн, Батсүмбэр сумын харваач Г.Гончигт хүндэт харваачийн үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө.

Өсвөр насны багийн харваанд Э.Анхбаяр ахлагчтай Өндөрширээт сумын баг тамирчид тэргүүлж, Г.Ган-Эрдэнэ ахлагчтай Баянхангай сум удаалсан бол Л.Ёлка ахлагчтай Угтаалцайдам сум гуравдугаар байрыг эзэллээ.

Шагайн харваанд тэргүүн байрыг Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сум, дэд байрыг Д.Одбаяр ахлагчтай Зуунмод сум, удаах байрыг А.Ганхуяг ахлагчтай МТТ-ын баг тамирчид тус тус эзэлжээ. Харин насанд хүрэгчдийн цуваа харваанд Баян сумын Л.Мөнхбаяр тэргүүлсэн бол, Зуунмод сумын МТТ-ын харваач Б.Мөнхбадрах удаалсан байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн аварга шалгаруулах шагайн тэмцээн болов  
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй