Шууд Chart

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-нд болно

2018-04-19 08:24:17

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-нд Хүй долоо худагт болно.

Тус наадмыг зохион байгуулах хорооны хурал энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд болж, их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.

Үндэсний спортын VI их наадамд тоглоом наадгайгаас гадна спортын 10 төрлийг багтаасан байна. Их наадамд олон нийтийн дунд түгээмэл болсон зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлийг сонгожээ.  

Үүнд: 

  • Үндэсний бөх
  • Үндэсний сур харваа
  • Хурдан морины уралдаан
  • Шагайн харваа
  • Ширээний шагай
  • Жороо морины уралдаан
  • Уран уургач
  • Бугуйлч
  • Эмнэг булгиулагч
  • Буриад, урианхай уламжлалт сурын харвааг багтааж улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулахаар болжээ.

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сард эхлэх бол шалгарсан баг тамирчид наймдугаар сард дээрх шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-нд болно  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй