Шууд Chart

Аймгийн арслан Д.Амаржаргал, Н.Золбоо үзүүрлэллээ

2018-04-23 10:44:58

Увс аймгийн Малчин сумын харьяат, Монгол Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан “Алдар” спорт хорооны шинэ зааланд боллоо.

Барилдааны үзүүр, түрүүнд аймгийн арслан цолтнууд үлдсэн байна. Түрүү бөхөөр Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал тодорч, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэллээ.

Их шөвөгт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Корео оптик Монголиа” ХХК, Бөхийн “Увс нуур” галын бөх, аймгийн заан Жамсрангйн Ням-Эрдэнэ нар үлджээ.

Монгол Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох хуваарьтай байсан юм. Тэгвэл холбооны маргааны асуудлаас болж, өчигдөр “Алдар” спорт хорооны шинэ зааланд болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан Д.Амаржаргал, Н.Золбоо үзүүрлэллээ  
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй