Шууд Chart

Монгол улсын зээлжих зэрэглэл буурчээ

2013-12-23 10:19:24

Олон улсын “Fitch” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаа энэ сарын дундуур мэдэгдсэн.

Тодруулбал, Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлэн цаашдын төлвийг тогтвортойгоос сөрөг болгосон байна.
 
Улмаар богино хугацааны зээлжих зэрэглэл нь “В” байгаа юм. Мөн Монгол улсын зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор манай хоёр ч арилжааны банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлвийг тогтвортойгоос сөрөг болгожээ.
 
Зээлжих зэрэглэлийг бууруулсан шалтгаанаа тус агентлагийн зүгээс тайлбарлахдаа манай улсын төсвийн алдагдал 1,5 их наядад хүрсэн, төсвийн гадуурх хөрөнгө оруулалт ДНБ-ний 12 хувьд хүрч, эхний арван сарын байдлаар зээл олголтын хэмжээ 53 хувь, инфляц 10 хувиар өссөн зэрэг хүчин зүйлүүдийг онцлон нэрлэсэн байна.
 
Манай улсын хувьд Чингис бондыг олон улсын зах зээл дээр гаргаснаар зээлийн эрсдлийн үнэлгээгээгээ 10 гаруй хувиас  4-5 хувь руу буулгаж чадсан. Энэ үр дүнгээр манай улс Испани, Португаль улсуудтай зэрэгцэж, Засгийн газрын үнэлгээг даган арилжааны банкуудад мөн зээлийн таатай боломж бүрдээд байсан юм.
 
Тэгвэл дээрх шалтгаануудын улмаас зээлжих зэрэглэл дахин буурч, энэ оны эцсээр Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 119 хувьтай тэнцэх буюу 13.5 тэрбум ам.долларт хүрэх тооцоолол гараад байна.

Монгол улсын зээлжих зэрэглэл буурчээ  
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-24 07:07
Yanaa bid zovg baij ergvi bolson odoo yanaa

Бидэнтэй нэгдээрэй