Шууд Chart

2002 оны “Их Эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулна

2018-05-01 10:49:06

Монголын үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Холбооны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 27-нд “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөх хуралдсан билээ. Хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Тодруулбал, 16 жилийн өмнөх цэцдийн зөвлөлөөр сонгогдсон гишүүдийг цуглуулж, энэ сарын 3-нд хуралдуулахаар болжээ.

Холбооны дүрмэнд аль нэг цэцдийн зөвлөл хуралдаж, ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг аж. Тиймээс дээрх хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг энэ баасан гарагт хуралдуулахаар болжээ.

2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийн гишүүдийг бүрдүүлэх ажлыг хурал зохион байгуулах комисс ажиллаж байгаа аж.

2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ:

Улсын цолтой бөхчүүд болон бөхийн зүтгэлтэн

  1. Х.Баянмөнх – дархан аварга
  2. Б.Бат-Эрдэнэ – дархан аварга
  3. О.Балжинням – улсын аварга
  4. А.Сүхбат – дархан аварга
  5. У.Мижиддорж – улсын арслан
  6. Л.Сосорбарам – улсын арслан
  7. Д.Мөнх-Эрдэнэ – улсын арслан
  8. Д.Амгаа - улсын заан
  9. З.Дүвчин – улсын заан
  10. Ж.Ганболд – улсын заан
  11. Ч.Батзориг – улсын заан
  12. Д.Сэрээтэр – улсын харцага
  13. Ч.Өвгөнхүү – улсын харцага
  14. Б.Онх – улсын начин
  15. Г.Пүрэв-Очир – улсын начин
  16. Д.Дашжамц – улсын начин
  17. Ц.Дуламсүрэн – улсын начин
  18. Б.Адъяахүү – Улсын начин
  19. С.Мөнхнасан – аймгийн арслан
  20. Д.Самданжамц
  21. Ц.Шийрэв – аймгийн арслан
  22. Д.Батболд – улсын харцага
  23. Г.Бор – аймгийн начин
  24. Д.Данзан – бөхийн зүтгэлтэн
  25. А.Зангад – бөхийн зүтгэлтэн
  26. Р.Нямдорж – бөхийн зүтгэлтэн
  27. З.Ойдов – бөхийн зүтгэлтэн
  28. Х.Пүрэв – бөхийн зүтгэлтэн
  29. Б.Сүхбаатар – бөхийн зүтгэлтэн
  30. Ү.Хүрэлбаатар – бөхийн зүтгэлтэн

Аймгуудын бөхийн холбооны дарга нар:

  1. Б.Өсөхбаяр (Архангай)
  2. Ш.Хабыл (Баян-Өлгий)
  3. Ц.Дашцэрэн Баянхонго
  4. А.Ганболд (Булган)
  5. Ц.Гончигсүрэн (Говь-Алтай)
  6. Ш.Насанбат (Говьсүмбэр)
  7. Д.Батбаяр (Дархан)
  8. С.Түмэнбаяр (Дорноговь)
  9. Б.Мөнхбат (Дорнод)
  10. ........ (Дундговь)
  11. Д.Энх-Амгалан (Завхан)
  12. Д.Батлут (Орхон)
  13. Ч.Хүрэлбаатар (Өвөрхангай)
  14. Н.Наранбаатар (Өмнөговь)
  15. Ц.Хүрэлбаатар (Сүхбаатар)
  16. Т.Өсөх-Ирээдүй (Сэлэнгэ)
  17. А.Ууганбаяр (Архангай)
  18. П.Баттулга (Увс)
  19. Г.Цэдэнбал (Ховд)
  20. Г.Эрдэнэбаяр (Хөвсгөл)
  21. Н.Ганбямба (Хэнтий)

Гадаадад:

  1. Ц.Цэрэнпунцаг
  2. Ц.Баярсайхан

Эмнэлэгт:

  1. З.Жанжаадорж

Нас барсан:

Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Ц.Бадамсэрээжид, П.Дагвасүрэн, П.Сүхбат, Ч.Бямбадорж, Д.Лхагва-Очир, Ш.Чанарав, Д.Хүүхэнхүү, Ц.Гончиг, Л.Жавзмаа, Б.Мандалсүрэн, Н.Насан-Очир.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

2002 оны “Их Эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулна  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй