Шууд Chart

“Увс нуур” галын 20 жилийн ойн тэмцээн боллоо

2018-05-03 15:46:30

Увс нутгаас төрсөн чөлөөт, жудо, самбо бөхийн олимп, дэлхийн медальт алдарт бөхчүүд, тамирчдын нэрэмжит тэмцээн Спортын төв ордонд зохиогдлоо.

Бөхийн “Увс нуур” гал үүсч хөгжсөний 20 жилийн ой, Монгол бөхийн баярын арга хэмжээ жүдо бөхийн багийн УАШТ-ээр эхэлсэн юм. Жүдо бөхийн тэмцээний алтан медаль, цомыг Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Энхбаяр, ОУХМ Ч.Болдбаатар дасгалжуулагчтай “Женко” клүб, мөнгөн медалийг ОУХМ Д.Батсайхан, ОУХМ Г.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, хүрэл медалийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Шийрэв дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Пүрэвсүрэн, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо хүртлээ.

Цуврал тэмцээн чөлөөт бөхийн шилдэг багуудын тэмцээнээр үргэлжлэв. 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний найман байр эзэлсэн байгууллагын 48 тамирчин тус тэмцээнд урилгаар оролцлоо.

Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээний тэргүүн байранд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, мөнгөн медалийг спортын мастер Ц.Гантөгс, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клүб, хүрэл медалийг  спортын мастер Ш.Баянмөнх, ОУХМ Ч.Болдбаатар дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо зүүсэн юм.  

“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой-Монгол бөхийн баярын цуврал арга хэмжээ “Оргилд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлж, самбо бөхийн оюутны УАШТ-ээр үргэлжлэн явагдсан юм.

Энэхүү тэмцээнд 10 байгууллагын 200 гаруй тамирчин 18 жингийн ангилалд өрсөлдөв. Багийн дүнгээр алтан медалийг Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай ҮБТДС, мөнгөн медалийг О.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС, хүрэл медалийг Э.Баттөр дасгалжуулагчтай “Аварга” биеийн тамирын дээд сургууль хүртлээ.

Тэмцээний аваргууд энэ онд Серби Улсад болох Оюутны ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

“Увс нуур” галын 20 жилийн ойн тэмцээн боллоо   
Үзсэн: 2330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй