
МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр болж, 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон гишүүд оролцсон юм.
Хурлаар “Их эе”-ийн хурлын товыг гаргаж, тавдугаар сарын 18-д зохион байгуулахаар болжээ. Xурлыг улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит тавдугаар “Их эе” нэрийн дор хуралдуулахаар боллоо.
Уг хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын зэрэг найман хүний бүрэлдэхүүн гаргаж хийхээр тогтлоо.
Цэцдийн зөвлөлийн хуралд Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нар оролцов.
Үндэсний бөхийн холбооны дүрмэнд аль нэг цэцдийн зөвлөл хуралдаж “Их эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж, 'Их эе'-ийг ийнхүү хуралдуулахаар болжээ.
МҮБХ-ны “Их эе” хурал тавдугаар сарын 18-д болно | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.