
Японы нэртэй дуучдын нэг Gackt энэ сарын 8-нд инстаграм хуудсаа шинэчлэн, их аварга Хакүхотой уулзсан талаараа бичжээ. Тэд эртний найзууд гэдгийг фэнүүд нь мэддэггүй байсан бололтой.
Gackt инстаграмдаа “Их аварга Хакүхотой ойрд уулзаагүй байж байгаад уулзаж, наргиж суулаа. Ёкозүна сүмогоос гадна архи даахдаа ч сайн. Дараагийн удаа Монголд хамт ууна аа” гэж бичээд хамт авахуулсан зургаа тавьжээ.
Фэнүүд нь ч тэр дороо комент бичиж, “Gackt сангаас илүү дааж байна гэхээр Хакүхо ч аргагүй аварга юм”, “Хакүхотой найз гэж мэдээгүй юм байна”, “Би ч Хакүход дуртай. Gackt удахгүй эхлэх зуны тэмцээнд аваргыг дэмжээрэй” зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.
Японы нэртэй дуучдын нэг Gackt Хакүхотой архи уужээ | ||
Үзсэн: 1482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.