
ММСУХ-ны VII их хурлын өмнө хөдөө орон нутгийнхаа уяачдынхаа санаа бодлыг хуваалцах, тэдний хүсэл зоригийг тусгах зорилго бүхий “Уяачдын зөвлөгөөн” Монгол орны өнцөг булан бүрт өрнөж байна.
Энэ сарын 6-наас эхэлсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөний баруун бүсийг ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан, тэргүүлэгч Ц.Баянжаргал, Б.Ганболд нарын төлөөлөгчид хариуцаж байгаа бөгөөд тус баг тавдугаар сарын 6-нд Говь-Алтай, 7-нд Ховд аймагт ажилласан бол дараа нь Баян-Өлгий, өчигдөр Увс аймгийн уяачдын санаа бодлыг хуваалцсан байна.
Орон нутгийн уяачид ээлжит их хурлын өмнө ийнхүү санал хүсэлтийг нь хуваалцаж буйд талархаж буйгаа илэрхийлэн саналын хуудсаар дамжуулж өөрсдийн бодлоо хүргэж байгаа юм.


ММСУХ-ны тэргүүлэгчид баруун аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.