Шууд Chart

Дорноговь аймгийн аварга шалгаруулах шагайн тэмцээнд 180 гаруй харваач оролцлоо

2018-05-10 14:58:05

Дорноговь аймгийн шагайн салбар холбооноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд төв болон сумдын 20 багийн 180 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо.

Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт үндэсний гэх тодотголтой шагайн спортоор хичээллэгсэдийн тоо огцом өсч байна. Үүний нэгэн жишээ нь энэ удаагийн тэмцээнд өсвөр үеийн харваачид оролцож цэц мэргэнээ сорьсон нь тэмцээнийг сонирхолтой болгож байсан юм. Мөн 14 суманд шагайн салбар хороод идэвхитэй ажиллаж байна. Тэмцээний үеэр Хатанбулаг сумын харьяат С.Баатархуягийг аймгийн гоц мэргэн цолоор өргөмжиллөө.

Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ий баг шалгарсан бол удаах байруудад аймгийн Гоц мэргэн Т.Буян-Арвижих ахлагчтай Өргөн сумын баг, Б.Баттулга ахлагчтай “Даншиг транс” ХХК-ий баг эзэллээ.

Хувийн цуваа харваа буюу ганцаарчилсан төрөлд алтан медалийг залуу харваач Э.Шинэбаяр, мөнгөн медалийг аймгийн Гоц мэргэн А.Энхманлай, хүрэл медалийг МУ-ын Дархан мэргэн Г.Бүддорж эзэллээ. Өсвөрийн цуваа харваанд Мандах сумын харваач Б.Санзайжамц, Айраг сумын өсвөрийн харваач Э.Энхтөр, Даланжаргалан сумын харваач Б.Билэгт-Од нар тус тус шалгарлаа.

Мөн тэмцээний үеэр 2018 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш.Отгонбаяр ахлагчтай баг Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ дараагийн багт шилжүүлсэнээр Б.Баттулга ахлагчтай "Даншиг транс" ххк, Т.Буян-Арвижих ахлагчтай Өргөн сум,  Б.Батжаргал "Цагдаа"-ийн баг Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Айраг сумын багууд тус тус улсын баяр наадамд оролцох эрхээ авлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дорноговь аймгийн аварга шалгаруулах шагайн тэмцээнд 180 гаруй харваач оролцлоо   
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй