
Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх зургадугаар сарын 2-нд Монгол туургатны барилдаан болно.
Уг барилдаан гурван төрөлд зохиогдох юм. Тодруулбал Монгол үндэсний бөх, Буриад, Үзэмчин гэсэн төрөлд. Гэхдээ бөхчүүдийг олноор оролцуулахын тулд нэг бөх нэг л төрөлд нь хүч үзэх боломжтой юм байна.
Буриад, Үзэмчин бөхийн барилдаанд 128 хүчтэн сугалаагаар барилдах бөгөөд зочин 40 бөх тус бүр шууд оролцох бол манай улсаас 88 бөх барилдана.
Монгол үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 96 бөх барилдахаас гадна зочин 32 бөх хоорондоо хүч үзнэ. Зочин бөхчүүдээс дөрөв давж түрүү үзүүрт шалгарсан хоёр бөх, манай 96 бөхөөс шөвгийн гуравт шалгарсан гурван бөхтэй тойргоор барилдаж, 1-5 дугаар байрын төлөө өрсөлдөнө.
Сануулахад бөхчүүдийг олноор хамруулахын тулд нэг бөх нэг л төрөлд барилдах эрхтэй аж.
Бүртгэл барилдаан болох өдрийн 11:00 цаг хүртэл явагдана. Гэхдээ сугалааны явц цагаан өнгийн бөмбөг сугалсан бөх Буриад бөхөөр, хөх бөмбөг сугалсан нь Монгол үндэсний бөхөөр, улаан бөмбөг сугалсан нь Үзэмчин бөхөөр барилдах гэнэ.
Байны хувьд түрүү бөх тус бүр гурван сая төгрөг гардана.
Монгол туургатны барилдаан болно | ||
Үзсэн: 1876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.