
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиглэл авсан МҮБХ-ныхон энэ сарын 18-нд “Их Эе” хуралаа дахин зохион байгуулахаар товлосон ч тодорхой хугацаагүйгээр хойшлогджээ.
МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Их Эеийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон байдаг.
Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их Эе”-ийг хуралдуулах боломжгүй болжээ.
Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс уг хурлыг хуралдууллаа гэхэд 2002 оны цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ.
Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэсэн байна.
Энэ мэт үл ойлголцлоос болж, энэ сарын 18-ны өдөр товлогдоод байсан “Их Эе”-ийн хурал хуралдах боломжгүй болжээ.
Энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их Эе” дахин хойшлогджээ | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.