
Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн газрын Хэрэг грхлэх газар, Хүнс, хөдөө аж ххуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн 500 гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга болон Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, Засгийн газрын гишүүд, Д.Онон, О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй 13 Тод манлай болон Манлай, Алдарт уяачид оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр холбооныхоо Ерөнхийлөгчийн санаачилгаар уяачдыг төлөөлүүлж Зууны манлай уяач, Монгол Улсын Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүд, малчдыг төлөөлүүлэн Монгол Улсын Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар Г.Сампилд хүндэтгэл үзүүлж ММСЗУХ-ны нэрэмжит одон медаль, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Монголын мянга мянган малчин, уяачдын бахархал болсон Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлсэн нь зөвлөгөөнд оролцогчид болон залуу малчид, уяачдын талархлыг ихэд хүлээсэн юм.
Хүндэтгэлийг хүлээж авсан Хөдөлмөрийн баатрууд зөвлөгөөнд оролцогч залуучуудад хандаж алтан сургаалаа хайрласан сайхан үйл явдал боллоо.
Ийнхүү бахархал болсон баатрууддаа урт насалж, удаан жаргахын ерөөлийг нийт малчид, уяачдынхаа өмнөөс дэвшүүлье.
Монгол Улсын хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.