
Өчигдөр хөрөнгийн биржийн арилжаагаар хөрөнгө оруулагчид “БиДиСек” ХК-ийн 301 мянга 526 ширхэг хувьцааг багцлан 575 сая 519 мянга 400 төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь нийт арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг бүрдүүлсэн аж.
Хөрөнгө оруулагчид “БиДиСек” ХК-ийнхаас гадна “Тавантолгой” ХК-ийн хувьцааг дөрвөн сая гаруй төгрөгөөр худалдан авсан нь нийт арилжааны үнийн дүнгийн багагүй хувийг эзэлж байна. Нийтдээ 24 ХК-ийн 310218 ширхэг хувьцаа 594 сая 961 мянга 151 төгрөгөөр арилжигдсан байна. Хөрөнгийн за зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 681 тэрбум 349 сая 216 мянга 723 төгрөг боллоо. Харин Топ-20 индекс өмнөх өдрийнхөөс 1.17 хувиар буурсан байна.

“Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалджээ | ||
Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.