
Нийслэл хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, хурдны замууд барих, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх, орчин үеийн шаардлага хангасан шинэ гудамж-замын сүлжээ бий болгох зорилго бүхий ЭЗХЯ-ны “Гудамж” төсөл 2013 онд дараах бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэсэн юм. Тоймлон хүргэж байна. Дашрамд өгүүлэхэд “Гудамж төсөл”-ийн ажлууд нь энэ жилийн нийслэлийн ойгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг хүртсэн билээ.
“Хотын төв” дэд төслийн хүрээнд
- Нийслэлийн автозамын 18 уулзварыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон.
- Хүй долоон худагт 12.6 га үйлчилгээний талбай, 5496 автомашин болон 102 автобусны зогсоол барьж байгуулсан.
- Хүй долоон худагаас 61-ийн гарам хүртэл 8.5 км автозам шинээр барьсан.
- Ирэх онд өргөтгөн шинэчлэх болон шинээр барих зам, уулзваруудын зураг төсөл хийгдэж байна.
- Чингисийн өргөн чөлөө, “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км автозамыг 2-3 дахин өргөтгөн шинэчилж, нэвтрэх чадварыг сайжруулсан.
- “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармаг чиглэлийн 5.5 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэв.
- Ажилчны уулзвараас ТЭЦ 3-ын баруун талаар Яармагийн гүүр хүртэл 1.5 км автозам шинээр барих ажил эхэлсэн.

“Хурдны зам” дэд төслийн хүрээнд
- Туулын хурдны замын Техник-Эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж, Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Анхан шатны зураг төсөл бэлэн болсон. Хурдны замын талбайн солбилцлыг Засгийн газраар батлуулж, зам барилгын ажил эхлэх бэлтгэлийг хангаж байна.
- Сэлбийн хурдны замын ТЭЗҮ, анхан шатны төсөөллийг боловсруулж байна.
.jpg)
“Гэр хороолол” дэд төслийн хүрээнд
- Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
- Гэр хороолол бүхий дүүргүүдэд бичил цэцэрлэг байгуулах, шинээр гудамж-замын сүлжээ бий болгох судалгаа, зураг төслийн ажлууд хийгдэж байгаа.
2013 оны 05 сарын 01-нээс 10 сарын 31-н хүртэл нийт 18 уулзвар, 17.7 км автозамын зам барилгын ажлыг гүйцэтгэж, 61 км хурдны замын зураг төсөл боловсруулав. Энэ хугацаанд 58 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, 5100 ажлын байр бий болгосон байна.

Гудамж төслийн бүтээн байгуулалт 2013 | ||
Үзсэн: 2831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.