
Улс орон даяараа "Босоо" хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан Хэнтий аймгийн Дадал сумын спорт зааланд болж, Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ.
Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат аймгийн начин Ц.Чинзориг аймгийн заан, Багануур дүүрэг, "Алдар спорт" хорооны бөх аймгийн начин Э.Мөнх-Эрдэнэ аймгийн харцага, Хэнтий аймгийн Батноров сум, "Хасу мегавит" группийн бөх сумын заан Ц.Өнөрбат, Бат Ширээт сумын харъяат, сумын начин Амартүвшин аймгийн начин цол хүртлээ.
Түүнчлэн Дадал сумын харъяат, сумын харцага С.Зэлмэ аймгийн начин Д.Энхбатын нэрэмжит аймгийн цолонд ойрхон бөхийн шагнал гардсан юм.



Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ | ||
Үзсэн: 3157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.