Шууд Chart

Ерөнхий сайд залуучуудад талархал илэрхийлэв

2013-12-27 16:17:19

Шинэчлэлийн Засгийн газраас  төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ТҮЦ машиныг ашиглалтад оруулсан.  Энэ ажлыг гүйцэтгэсэн инженерүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Засгийн газраас төрийн хүнд суртлыг алга болгох олон зүйл хийж байгаагийн нэг нь ТҮЦ машин. ТҮЦ машиныг нийслэл болон 21 аймагт суурилуулах ажилд сэтгэл гарган, гар бие оролцсон та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашид ч мэдээллийн технологийн олон амжилтыг ашиглаж, төрийн хүнд суртлыг арилгах шинэ санал, санаачлагыг дэмжиж ажиллах болно” гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.

ТҮЦ машиныг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч байгууллагаас гадна Үндэсний Дата төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар, Татварын Ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Скайтел компани гэсэн долоон байгууллагын 21 инженер ажиллажээ.
 

Монгол Улсын хэмжээнд 45 “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” ажиллаж, 6 төрлийн лавлагаа, 2 төрлийн тодорхойлолт гаргах, зохих шатны байгуулагад санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.


Ерөнхий сайд залуучуудад талархал илэрхийлэв   
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй