Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд К.Бунгкуанг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Дэд сайд Ж.Сауле хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй Элчин сайд болон албаны хүмүүст талархал илэрхийлээд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар танилцуулсан юм.
Лаосын талаас хоёр орны салбар яамд нягт хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, газар тариалан, мал эмнэлгийн чиглэлээр туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, харилцан хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран цагаан будаа тариалах, Монголоос 1000 хонь хүлээн авах ажлыг зохион байгуулах зэрэг тодорхой санал тавьсан.
Саналыг сонссон, Дэд сайд Ж.Сауле, манай талаас мах экспортлох, мэргэжилтэн солилцох, 1000 хонь Лаос руу нийлүүлэх зэрэг ажлуудыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой талаараа дурдлаа.
.jpg)
| Лаос улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.