Шууд Chart

Дорноговь аймгийн шагайн харваачид тэргүүллээ

2018-07-12 18:53:27

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хотын 27 баг, хөдөө орон нутгаас 63, нийт 90 багийн 720 харваач өрсөлдөсөн байна. Үүнээс 1-р байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК, Дорноговь аймгийн баг, 2-р байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар Төмөр зам”-ийн баг, 3-р байрыг Монгол Улсын Хошой мэргэн н.Чүлтэм ахлагчтай “ЧУНДОО ХХК”-ийн багууд тус тус эзэллээ.

Шагналыг Үндэсний их баяр наадмыг  зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулав.


Дорноговь аймгийн шагайн харваачид тэргүүллээ  
Үзсэн: 12790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй