Шууд Chart

Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ

2018-07-23 11:55:06

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5, үхрийн ястай махны үнэ 4.3 хувь, үхрийн цул махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 9.3 хувь, адууны ястай махны үнэ 2.0 хувиар тус тус өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.7 хувь, адууны ястай махны үнэ 2.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.0 хувиар өссөн байна.

Харин үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурч, үхрийн цул махын үнэ өөрчлөлтгүй байлаа. 2018 оны 7-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7700 төгрөг, үхрийн /ястай/ мах 9110 төгрөг, үхрийн цул мах 10880 төгрөг, адууны /ястай/  мах 6730 төгрөг, ямааны /ястай/ мах 5670 төгрөгийн үнэтэй байна.


Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2018-07-23 12:52
Аргагүй аргагүй,мал өссөн болохоор махны үнэ өсөлгүй яахав,тэгээд ч дээр нь дандаа луйварчид анаад сууцгааж байгаа

Бидэнтэй нэгдээрэй