Шууд Chart

Монгол улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрчээ

2014-01-04 14:00:08

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр  2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өсчээ.

  Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.5 хувь, ямаа 42.6 хувийг эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, адуу, үхэр, хониных тус бүр 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
  Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 5.6 мянган толгойгоор буурч, бусад аймагт 7.5-510.7  мянган толгойгоор өсчээ. Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Дундговь, Хэнтий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Увс, Дорноговь, Баян-Өлгий, Булган аймгуудад  малын тоо  хамгийн олон буюу 171.9-510.7 мянгаар өссөн байна.

  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр зэрэг 12 аймаг малаа 5 төрөл дээр нь өсгөжээ...

  Хамгийн олон мал тоолуулсан  эхний 5 аймагт Архангай (3771.9 мянга), Хөвсгөл (3609.4 мянга), Төв (3572.8 мянга), Өвөрхангай (3481.4 мянга), Баянхонгор (2987.1 мянга) аймгууд орж байна.
  Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
  Адуун сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, 1 аймагт буурсан бөгөөд адууны тоогоор Төв (283.5 мянга), Архангай (268.1 мянга),  Булган (225.5 мянга),  Өвөрхангай (205.8 мянга), Сүхбаатар (203.1 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
  Үхэр сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, 1 аймагт буурсан бөгөөд үхрийн тоогоор Архангай (427.0 мянга),  Хөвсгөл (317.0 мянга),  Төв (239.3 мянга), Булган (220.6 мянга),  Хэнтий (207.2 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
  Тэмээн сүргийн тоо 11 аймаг, Улаанбаатар хотод өсч, 10 аймагт буурсан бөгөөд тэмээний тоогоор Өмнөговь (103.1 мянга), Баянхонгор (37.2 мянга),  Дорноговь (32.8 мянга), Говь-Алтай (30.4 мянга),  Дундговь (24.6 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
  Хонин сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, 1 аймагт буурсан бөгөөд хонины тоогоор Архангай (1943.9 мянга), Төв (1815.9 мянга), Хөвсгөл (1723.1 мянга),  Өвөрхангай (1538.9 мянга), Булган (1444.8 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.
  Ямаан сүргийн тоо 16 аймаг, Улаанбаатар хотод өсч, 5 аймагт буурсан бөгөөд ямааны тоогоор Баянхонгор (1860.6 мянга), Өвөрхангай (1572.1 мянга), Говь-Алтай (1407.7 мянга), Хөвсгөл (1402.2 мянга),  Төв (1231.3 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.


Монгол улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрчээ  
Үзсэн: 3504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй